JDU.mn Мөнхийн хүндлэл ХХК - Зөөврийн угаалтуур
JDU.mn Мөнхийн хүндлэл ХХК - Зөөврийн угаалтуур

Мөнхийн хүндлэл ХХК - Зөөврийн угаалтуур

130,000 төг

Зөөврийн угаалтуурыг гэрт, зусланд, хөдөө хээр, эмнэлэг, аялал жуулчлалын бааз, ил задгай кафе, барилга, уул уурхайд хэрэглэж болдог. Цэвэр ус, шингэн саван хийдэг хэсэгтэй угаалтуур. 

Зөөвөрлөхөд хөнгөн. Угааж цэвэрлэхэд хялбар. Хаана ч ая тухтай гар нүүрээ угааж ариун цэврээ сахих боломжийг олгодог.

Техникийн үзүүлэлт:

  • Зөөврийн төрөл бүрийн био жорлонтой холбож болно.
  • Бохир зайлуулах шлантай тул уг шлангийг муу усны нүх, бохир зайлуулах хоолойнд хийн бохирыг гадагшлуулж болно.
  • Жин: 4 кг
  • Хэмжээ: 81 х 50 х35,5 см
  • Цэвэр усны сав: 19 литр
  • Шингэн саван: 3,5 литр
  • Доороо дугуйтай

Ашиглах заавар:

Ашиглахаас өмнө:

  • Угаалтуурын дээд талд байрлах цорго уруу 19 литр ус цэвэр ус хийнэ.
  • Савангийн цооногт 3 л шингэн саван хийнэ.
  • Бохир зайлуулах хоолойг бохирын савантай холбоно /био жорлонгийн хамт хэрэглэж байгаа бол/ эсвэл бохир цуглуулах саванд хийнэ, газардуулна.

Угаалтуурыг ашиглах:

  • Цэвэр усны саван дээр байрлах хар хөшүүргийг хөлөөрөө дарж усыг гойжуулна.

Зөөврийн угаалтуурын 20, 10, 75 литрийн Био 00-тай холбосон тохиолдолд угаалтуурын бохир усыг Био 00-д хэрэглэж болно. Ингэснээр цэвэр ус хэмнэгдэх ашиг тустай болно.

№: 661 Төрөл: