Модон жорлон, муу ус, септик, төрөл бүрийн зөөврийн био жорлонгуудын бохирын үнэрийг дарагч, бохир задлагч бодис.
Энэхүү бодис нь:
- Бохирын үнэр агшин зуур нам дарж ялзралын процессыг зогсоож, өт, микробыг устгана.
- Жорлонгийн гадаргуу болон муу усны нүхийг ариутгаж, ялаа, шумуулгүй болгоно.
- Био жорлон дахь бохирыг задалж, бохир асгалтыг хөнгөвчилж өгнө.
- Модон жорлонгийн лагийг шингэлж бохир соруулах процессыг хөнгөвчтлж өгнө.
- Уг бодисыг усаар шингэлж хэрэглэдэг тул эдийн засгийн хэмнэлттэй.
Хадгалалт ба тээвэрлэлт:
- Бодисыг -10 + 40 хэмд хэрэглэнэ. Сүүдэр, сэрүүн, агааржуулагчтай газарт хадгална.
- Бодис өвөл хөлдөхөд бодисны чанар муудахгүй ч түүний хуванцар саванд тэлэлт үүсэж, сав хагарах магадлалтай. Бодисыг +0 хэмээс дээш хадгалах нь зохимжтой.
- Бодисыг тээвэрлэхдээ савны тагийг дээш нь харуулж тээвэрлэнэ.
- Бодисыг тэвшин дээр өрөхдөө 2 давхараас илүү давхарлан өрж болохгүй. Доод эгнээний сав ачаалал даахгүй.
- Хатуу, шовх үзүүртэй биет бохир задлах бодисны савны гадаргууг гэмтээж цоолох магадлалтай тул хатуу, шовх зүйлээс хол байлгана.
- Бодисыг машинаар хол газар тээвэрлэхдээ подон дээр хөдөлгөөнгүй бэхлэж тээвэрлэнэ.
Аюулгүй ажиллагаа:
- Бохир задлагч бодис хүний биен дээр асгархад арьс, салстыг түлэхгүй, аллерги үүсгэхгүй.
- Хэрэв бодис арьс салстан дээр асгарвал усаар сайтар угаана.
- Бодсыг дотуур хэрэглэж болохгүй.
- Бодисыг хүүхдээс хол байлгаж хэрэглэнэ.
- Бодисын тунг хэтрүүлж болохгүй.
Химийн найрлага ба шинж чанар:
- Найрлагандаа хлор, идэмхий хүчил, формальдегидийг агуулаагүй тул байгаль экологи, хүн, амьтанд хоргүй.
- Хуванцар, резинэн бүтээгдэхүүний өнгийг хувиргадаггүй, савны чанарт нь нөлөөлдөггүй; төмөр эдлэлийг зэврүүлдэггүй. Урвалд ордоггүй.
Хэрэглэх хэмжээ:
Бохирын савны хэмжээ (л) | Бохирын үнэр дарагч, бохир задлагч бодис (мл) | Усны хэмжээ (л) |
10 | 50 | 1 |
20 | 50 | 1 |
50 | 150 | 2 |
250 | 250 | 5 |
500 | 350 | 10 |
1000 | 400 | 12 |