"Бохирын машин хэрэглэдэггүй" зөөрийн ариун цэврийн өрөөг бие засах газар хаана хэрэгтэй байна тэнд байрлуулж, шууд хэрэглэж болдог. Цэвэр бохир ус, цахилгааны холболт хэрэггүй. Нүх ухах шаардлагагүй.
Био 00-ийг зуслан, гэр хороолол, жуулчны бааз, ил задгай кафед хэрэглэхэд тохиромжтой.
Ариун цэврийн өрөөний бохирыг бохирын машинаар соруулах шаардлагагүй бөгөөд хэрэглэгчид өөрсдөө бохироо зориулалтын газар (ил задгай жорлон, муу усны нүх, септик, бохирын цооног)-т асгах боломжтой. Бохирын саванд бохирын үнэр даргач, задлагч бодис хийдэг тул бохирын үнэр үнэртэхгүй, бохирыг асгахад бохир зэхэр шингэн болсон байна.
Био 00-ийг худалдаж авах эсвэл түрээслэж болох бөгөөд нэмэлт бохир хадгалах саваар тоноглож болно.
Техникийн үзүүлэлт:
- Жин - 85 кг.
- Хэмжээ урт х өргөн х өндөр: 115 х115 см х 247
- Бохирын савны хэмжээ: 75 литр (130 удаа бие засна). Үүнд 100 мл бохир задлах бодис хэрэглэнэ. Аагим халуун өдөр 200-250 мл бохир задлагч бодис хэрэглэнэ.
- Цэвэр усны савны хэмжээ: 145 литр
- Шингэн саван : 3 литр
Ашиглалтын заавар:
Био 00-ийн цэнэглэлт:
- Бохир хадгалах савны "Pull/Тат" хөшүүргийг урагшаа зөөлөн татаж бохирын савны амсрыг нээнэ.
- Бохирын саванд 2 литр ус, 100 мл бохир задлагч, үнэр даргагч бодисыг хийнэ (аагим халуунд 200-250мл бодис хийнэ).
- Жорлонгийн суултуурын хоёр талд байгаа цэвэр усны савнуудад тус бүр 19 литр, суултуурын тагны ард байгаа нүхэнд 10 литр цэвэр усыг тус, тус хийнэ. Гар угаалтууранд мөн цэвэр ус хийнэ.
- 3 литр шингэн саванг савангийн цооногт хийнэ.
Био жорлонг ашиглах:
- "Pull/Тат" татуургыг татаж бохирын савны амсрыг онгойлгож бие засна.
- Бие зассаны дараа шалан дээр байрлах хар гишгүүрийг хөлөөрөө дарж жорлонгийн усыг татна.
- "Pull/Тат" татуургыг зөөлөн түлхэж бохирын савны амсрыг хаана.
- Угаалтуурын доор байрлах хар гишгүүрийг хөлөөрөө дарж, угаалтуурын усыг хэрэглэнэ.
Бохирын савыг суллах:
- Бохирын савны "Бохирын хэмжээ заагч"-ийн өнгө шар өнгөтэй болвол бохирын савыг суллана. Гэхдээ бохирын савыг заавалчгүй бохироор бүрэн дүүргэх шаардлагагүй. Хэрэглэгч өөрөө хүссэн үеэдээ бохироо асгах боломжтой.
- "Pull/Тат" татуургыг татахгүй. Бохирын савны амсар бүрэн хаагдасныг шалгана.
- Ариун цэврийн өрөөний баруун доод хананд байрлах "Бохирын сав татаж гаргадаг нүх"-ний дотор талын түгжээг мултална.
- Бохирын савыг гадна талаас нь тусгай зориулалтын нүхээр нь татаж гаргана.
- Бохирын савыг бариулаас нь бариад дугуйгаар нь чирж, бохир асгах газарт очино.
- Бохирын савны улбар шар хоолойг бохир асгах нүхрүү чиглүүлэн тагийг нь авна. Бохирыг асгана.
- Бохирын савны улбар шар хоолойг таглаад эхний байрлалд нь оруулна.
- Бохирын савны улбар шар хоолойн хажууд байрлах цагаан тагийг онгойлгоод цэвэр ус хийж бохирын савыг зайлна.
- Бохирын саванд бохир задлагч бодисыг хийж Био 00-ийг цэнэглэнэ.
Анхаарах зүйлс:
- Бохирын саванд ариун цэврийн хэрэглэл, элдэв хоол хүнс, хаягдал хог хийхийг хориглоно.
- Зуны аагим халуунд бохирын саванд 200-250 мл бохир задлагч, үнэр дарагч бодисыг хийнэ. Шаардлагатай тохиолдолд бодисыг нэмж хэрэглэж болно.
- Био 00-ийг бохир задлагч бодисгүйгээр хэрэглэж болохгүй.
- Угсарсан ариун цэврийн өрөөг дахин задалж, угсарч болохгүй.
- Хүйтний улиралд ариун цэврийн өрөөг угсрахгүй. Мөн хэрэглэхгүй.
Дагалдах хэрэгсэл:
- Угаалтуур
- Толь
- Хувцасны өлгүүр
- Ариун цэврийн цаас тогтоогч
- Агааржуулалтын яндан