JDU.mn Мөнхийн хүндлэл ХХК - Био 00 20л
JDU.mn Мөнхийн хүндлэл ХХК - Био 00 20л

Мөнхийн хүндлэл ХХК - Био 00 20л

195,000 төг

Зөөврийн Био жорлонг гэр хороолол, зуслангийн айлууд, аялалаар явж буй хүмүүс, гэр цэцэрлэг, эмнэлэгт хэрэглэхэд тохиромжтой.

Био 00-д үнэр дарагч, бохир задлагч бодис хэрэглэдэг тул бохирын үнэр үнэртэхгүй, ялаа, шумуул цугларахгүй, өт үрждэггүй болно. 

Бохирын үнэр дарагч, бохир задлагч бодисын найрлаганд ариутгалын бодис хэрэглэдэг тул Био 00-иос бага зэрэг ариутгалын бодис үнэртэнэ.

Техникийн үзүүлэлт:

  • Жин: 5,1 кг
  • Даац: 150 кг жинг даана
  • Цэвэр усны сав: 12 литр
  • Бохирын сав: 20 литр
  • Био 00-ийн хэмжээ: урт х өргөн х өндөр /41,5 х 36,5 х42 см/

Ашиглах заавар: 

Био 00-ийн цэнэглэлт:

  • Био 00-ийн урд хэсэгт байрлах "Pull /TАT" гэсэн татуургыг татаж бохирын савны амсрыг онгойлгоно.
  • Бохирын саванд 2 литр цэвэр ус, 45 мл бохир задлах бодис /бохир задлах бодисын шар тагаар 3 удаа/ хийж "Pull" татуургыг хуучин байрлалд нь оруулна.
  • Био 00-ийн дээр байрлах тагийг онгойлгон 5 л цэвэр ус, 15 мл бохир задлагч бодис /бодисын шар тагаар 1 удаа/ хийнэ. Тагийг таглана.

Био 00-ийг ашиглах: 

  • Био 00-ийн "Pull" татуургыг татаж бохирын савны нүхийг онголгон бие засна.
  • Бие зассаны дараа жорлонгийн дээд буланд байгаа хөөшүүргийг доош нь дарж усыг гойжуулна.
  • "Pull" татуургыг био жорлон уруу түлхэж, бохирын савны амсарыг хаана.

Бохирын савыг суллах:

  • Био 00-ийн "Pull" татуурга хаалттай эсэхийг шалгана. Татуургыг татаж болохгүй. 
  • Бохирын сав дүүрсэний дараа /тодорхой заагч заана/ Био 00-ийн хоёр талд байгаа түгжээг мултлан, био жорлонгийн цэвэр усны савыг/жорлонгийн дээд талын хэсэг/ бохирын савнаас /жорлонгийн доод талын хэсэг/ нь салгана.
  • Бохирын савыг зориулалтын бариулаас нь барьж зөөвөрлөнө.
  • Бохирын савны тагийг онгойлгон бохирыг муу усны нүх, жорлон эсвэл бохир асгах зориулалтын газарт асгана. Био 00-д  бохир задлагч бодис хэрэглэдэг тул бохир үнэргүй, зэхэр шингэн болсон байна.
  • Бохирын саванд цэвэр ус хийж бохирын савыг зайлна.
  • Бохирын савыг бохир задлагч бодисоор цэнэглэнэ. 

 Анхаарах зүйлс:

  • Био 00-ийг бохир задлагч бодисгүйгээр хэрэглэж болохгүй
  • Био жорлонд цаас, ариун цэврийн хэрэглэл, хоол хүнс хийж болохгүй.
  • Бие засахаасаа өмнө "Pull" татуургыг татаж, бохирын савны амсрыг нээсний дараа бие засна.

Био жорлонг зөөврийн угаалтууртай холбож болно.

№: 641 Төрөл: