"Евростандарт" зөөврийн ариун цэврийн өрөө нь бие засах газар хаана хэрэгтэй байна тэнд байрлуулж, шууд болдогоороо онцлоготой.
Цэвэр бохир ус, цахилгааны холболт, нүх ухах шаардлагагүй, зөөвөрлөх, угааж, цэвэрлэхэд хялбар. Ялаа, шумуул цугларч, өт үржидэггүй, бохирын үнэр үнэртдэггүй тул ая тухтай бие засах боломжийг олгодог.
Бохир задлагч бодис найрлагандаа ариутгалын бодис агуулдаг тул бага зэрэг ариутгалын бодис үнэртэнэ.
Био 00-ийг олон нийтийн газар, соёл, спортын арга хэмжээ, аялал жуулчлалын бааз, ил задгай кафе, зуслан, гэр хороолол, барилга, уул уурхайд хэрэглэхэд тохиромжтой.
Био 00-ийн бохирыг бохир сорох машинаар соруулна.
Био 00-ийг худалдан авах эсвэл түрээслэж болно.
Техникийн үзүүлэлт:
- Жин: 70 кг.
- Бохир харагдана.
- Бохирын савны хэмжээ: 250 литр (400 удаа бие засна). Үүнд 250 мл бохир задлагч, үнэр дарагч бодис хэрэглэнэ. Зууны аагим халуунд 350-400 мл бохир задлагч, үнэр дарагч бодисыг хэрэглэнэ.
- Суурийн мод нь хорхой шавьж, ялзралаас хамгаалсан уусмалаар бүрэгдсэн тул хорхой шавьж, оготно үүрлэхгүй.
- Хэмжээ: 1100х1200х2200 см
- Хальтирдаггүй шал
- Гэрэл нэвтэрдэг дээвэр
- Ашиглалтын хугацаа 5 жилээс дээш.
Ашиглалтын заавар:
Био 00-ийн цэнэглэлт:
- Био 00-ийн бохир хадгалах саванд 250 мл бохир задлагч бодисыг 10 литр устай хольж бохирын саванд хийнэ.
Био жорлонг ашиглах:
- Бие зассаны бохирын саванд ус эсвэл бохир задлагч бодис хийх хэрэггүй.
Бохирыг зайлуулах:
- Био 00-ийн бохирыг бохирын машинаар соруулна.
- Бохирын саванд 10 литр ус, 50 мл бохир задлагч бодисыг хийгээд урт иштэй сойзоор савны дотор талыг сойздон бохирын савыг цэвэрлэж, бохирыг бохирын машинаар дахин соруулна.
- Бохирын саванд дахин ус хийж бохирыг соруулна.
- Био 00-ийг бохир хадгалах савыг био бодисоор цэнэглэнэ.
Анхаарах зүйлс:
- Био 00-ийг бохир задлагч бодисгүйгээр хэрэглэж болохгүй.
- Бохирын саванд ариун цэврийн хэрэглэл, элдэв хоол хүнс, хог хийхийг хориглоно.
- Зуны аагим халуунд бохир задлагч, үнэр дарагч бодисыг нэмж хэрэглэж болно.
- Био 00-ийн бохир хадгалах саван дахь бохир өвөл -10 хэмд хөлдөх тул ариун цэврийн өрөөг өвлийн улиралд дулаан байранд ашиглах хэрэгтэй. (Өвлийн улиралд ариун цэврийн өрөөний эх бие хөлдөхгүй, харин бохир хөлдөнө)
Дагалдах хэрэгсэл:
- Агааржуулалтын яндан
- Хувцасны өлгүүр
- Ариун цэврийн цаас тогтоогч
Нэмэлтээр том, жижиг угаалтуур, шингэн савангийн хайрцаг, толь, цэвэр усны саваар тоноглож болно.