"Люкс" ариун цэврийн өрөөг бохирын шугаманд холбох эсвэл септик, нүхэн жорлон дээр суурилуулж хэрэглэж болно.
Зөөвөрлөхөд хөнгөн, угааж цэвэрлэхэд хялбар. Ялаа, шумуул цуглахгүй, өт үржихгүй. Ая тухтай бие засах боломжийг олгодог.
Био 00-ийг олон нийтийн газар, соёл, спортын арга хэмжээ, жуулчны бааз, хотын гудамж, зуслан, гэр хороолол, барилга, уул уурхайд хэрэглэхэд тохиромжтой.
Био 00-ийн бохирыг бохирын машинаар соруулна. Био 00-ийг бохирын шугаманд холбосон эсвэл септик, нүхэн жорлон дээр суурилуулсан тохиолдолд бохирыг соруулахгүй болно.
Техникийн үзүүлэлт:
- Бохирын шугаманд холбох эсвэл септик, нүхэн жорлон дээр суурилуулж болно.
- Бохир харагдахгүй.
- Жин: 85 кг
- Угаалтуур: 50 л
- Хэмжээ (урт х өргөн х өндөр): 110 м х 110 м х 230 м
- Бохирын савны хэмжээ: 190 литр (300 удаа бие засна). 300 удаа бие засахад 250 мл бохир задлах бодисыг устай хольж хэрэглэнэ (зуны аагим халуунд 350-450 мл бохир задлах бодисыг устай хольж хэрэглэнэ).
- Ашиглалтын хугацаа - 10 жилээс дээш.
Ашиглалтын заавар:
Био 00-ийн цэнэглэлт:
- Био 00-ийн суултуурын тагийг өргөж, төмрөөр нь тэгнээд, тагийг онгорхой байлгана.
- Бохирын саванд 6 литр ус, 250 мл бохир задлагч, үнэр даргагч бодисыг хийнэ (аагим халуунд 350-450 мл бодис хийнэ). Жорлонгийн суултуурыг буулгана.
- Угаалтууранд 50 литр цэвэр ус хийнэ.
Био 00-ийг ашиглах:
- Бие зассаны дараа шалан дээр байрлах хар гишгүүрийг хөлөөрөө дарж жорлонгийн усыг татна.
- Угаалтуурын доор байрлах хар гишгүүрийг хөлөөрөө дарж, угаалтуурын усыг хэрэглэнэ.
Бохирын савыг суллах:
- Био 00-ийн суултуурын тагийг өргөж, төмрөөр нь тэгнээд, тагийг онгорхой байлгана.
- Бохирын саванд 10 литр ус, 30 мл бохир задлагч бодисыг хийж урт иштэй сойзоор савыг угаана. Бохирыг соруулна. Дахин ус хийж бохирын савыг зайлна.
- Бохирын савыг цэнэглэнэ.
Анхаарах зүйлс:
- Бохирын саванд ариун цэврийн хэрэглэл, элдэв хоол хүнс, хаягдал хог хийхийг хориглоно.
- Зуны аагим халуунд бохирын саванд 350-450 мл бохир задлагч, үнэр дарагч бодисыг хийнэ. Шаардлагатай тохиолдолд бодисын хэмжээг нэмж болно.
- Био 00-ийн бохирын савыг хэрэглэх үеэд био жорлонг бохир задлагч бодисгүйгээр хэрэглэж болохгүй.
Дагалдах хэрэгсэл:
- Угаалтуур
- Агааржуулалтын яндан
- Эрэгтэй шээлтүүр
- Толь
- Хувцасны өлгүүр
- Ариун цэврийн цаас тогтоогч