JDU.mn Мөнхийн хүндлэл ХХК - Бохирын савыг нь солидог био 00
JDU.mn Мөнхийн хүндлэл ХХК - Бохирын савыг нь солидог био 00
JDU.mn Мөнхийн хүндлэл ХХК - Бохирын савыг нь солидог био 00

Мөнхийн хүндлэл ХХК - Бохирын савыг нь солидог био 00

530,000 төг

"Бохирын савыг нь сольж болдог" Био 00 цэвэр бохир ус, цахилгааны холболт шаардадгүй. Био жорлонд бохир задлагч, үнэр дарагч бодисыг устай хольж хийгээд, Био 00-ийг шууд хэрэглэж болно. 

Био жорлонд ялаа, шумуул цугларахгүй, өт үрждэггүй, бохирын үнэр үнэртэхгүй тул хаана ч ая тухтай бие засах боломжийг олгодог.  

Бохирын савыг нь шинэ бохирын саваар сольж болдог тул цаг хугацаа хэмнэх, олон хүн бие засах боломжийг олгодог. Бохирын сав бага овортой тул дээр дээрэс нь хурааж болно.

Зөөврийн Био 00-ийг ам бүл олуулаа гэр бүл, цэцэрлэг, эмнэлэг, зусланд хэрэглэхэд тохиромжтой.

Био 00-ийн суудлын хэмжээ бусад био жорлонгуудаас арай том тул биеийн жин ихтэй хүмүүст илүү тохиромжтой.

Техникийн үзүүлэлт:

  • Бохирын савны хэмжээ: 24 литр.
  • Цэвэр усны хэмжээ: 17 литр.
  • Жин: 9,8 кг.
  • 250 кг жинг даана.
  • Хэмжээ: 530 х 395 х 480

Ашиглах заавар: 

Био 00-ийн цэнэглэлт:

  • Био 00-ийн урд байрлах татуургыг өөр рүүгээ татаж бохирын савны амсрыг онгойлгоно. Бохирын саванд 2 литр цэвэр ус, 45 мл бохир задлах бодис (бодисын тагаар 3 удаа)-ыг хийж татуургыг хуучин байрлалд нь оруулан бохирын савыг хаана.
  • Био 00-ийн дээд талд байрлах тагийг онгойлгож, 15 л цэвэр ус, 15 мл бохир задлагч бодисыг хийнэ. Тагийг таглана.

Био 00-ийг ашиглах: 

  • Био 00-ийн татуургыг татаж, бохирын савны амсрыг онголгон бие засна.
  • Бие зассаны дараа Био 00-ийн дээд буланд байгаа цагаан хөшүүргийг доош нь дарж усыг гойжуулна.
  • Татуургыг хуучин байрлалд нь оруулж, бохирын савны амсарыг хаана.

Бохирыг суллах:

  • Био жорлонгийн татуурга хаалттай эсэхийг шалгана. Татуургыг татаж болохгүй.
  • Био 00-ийн ар талаас бохирын савыг зөөлөн татаж гаргана. 
  • Бохирын савны тагийг онгойлгон бохирыг муу усны нүх, нүхэн жорлон, септик зэрэг бохир асгах зориулалттай газарт асгана. Био жорлон бохир задлагч бодис хэрэглэдэг тул бохир үнэргүй, зэхэр шингэн болсон байна.
  • Бохирын саванд цэвэр ус хийж бохирын савыг усаар зайлна.
  • Бохирын савыг бохирын үнэр даргач, бохир задлагч бодисоор цэнэглэнэ.

Анхаарах зүйлс:

  • Био 00-ийг бохир задлагч бодисгүйгээр хэрэглэж болохгүй
  • Био 00-д цаас, ариун цэврийн хэрэглэл, хоол хүнс хийж болохгүй.
  • Бие засахаасаа өмнө татуургыг татаж, бохирын савыг нээсний дараа бие засна.

Био 00-ийг запас бохир хадгалах саваар тоноглож болно. 

№: 660 Төрөл: