JDU.mn Мөнхийн хүндлэл ХХК - “Том люкс“ био 00
JDU.mn Мөнхийн хүндлэл ХХК - “Том люкс“ био 00
JDU.mn Мөнхийн хүндлэл ХХК - “Том люкс“ био 00

Мөнхийн хүндлэл ХХК - “Том люкс“ био 00

3,900,000 төг

"Том Люкс" ариун цэврийн өрөөг бохирын шугаманд холбох эсвэл бохирыг нь бохирын машинаар соруулах зориулалтаар хэрэглэж болно.  

Зөөвөрлөхөд хөнгөн, угааж цэвэрлэхэд хялбар. Ялаа, шумуул цугларахгүй, өт үржихгүй, бохирын үнэр үнэртэхгүй тул ая тухтай бие засах боломжийг олгодог.  

Олон нийтийн газар, соёл, спортын арга хэмжээ, жуулчны бааз, хотын гудамж, зуслан, гэр хороолол, барилга, уул уурхайд хэрэглэж болно.

Техникийн үзүүлэлт:

  • Бохирын шугаманд холбох эсвэл бохирыг нь соруулахаар хэрэглэж болно. 
  •  Бохир  харагдахгүй.
  • Жин: 110 кг.
  • Угаалтуур: 160 л
  • Хэмжээ (урт х өргөн х өндөр): 110 м х 110 м х 230 м
  • Бохирын савны хэмжээ: 290 литр (400 удаа бие засна). 400 удаа бие засахад 400-500 мл бохир задлах бодисыг устай хольж хэрэглэнэ (зуны аагим халуунд 400-550 мл бохир задлах бодисыг устай хольж хэрэглэнэ).
  • Ашиглалтын хугацаа: 10 жилээс дээш:

Ашиглалтын заавар:

Био 00-ийн цэнэглэлт:

  • Био 00-ийн суултуурын тагийг өргөж, төмрөөр нь тэгнээд, тагийг онгорхой байлгана.
  • Бохирын саванд 6 литр ус, 250 мл бохир задлагч, үнэр даргагч бодисыг хийнэ (аагим халуунд 350-450 мл бодис хийнэ). Жорлонгийн суултуурыг буулгана.
  • Угаалтууранд 160 литр цэвэр ус хийнэ. 

Био 00-ийг ашиглах:

  • Бие зассаны дараа шалан дээр байрлах хар гишгүүрийг хөлөөрөө дарж жорлонгийн усыг татна.
  • Угаалтуурын доор байрлах хар гишгүүрийг хөлөөрөө дарж, угаалтуурын усыг хэрэглэнэ. 
  • Бохирын савыг суллах:
  • Био 00-ийн суултуурын тагийг өргөж, төмрөөр нь тэгнээд, тагийг онгорхой байлгана.
  • Бохирын саванд 10 литр ус, 30 мл бохир задлагч бодисыг хийж урт иштэй сойзоор савыг угаана. Бохирыг соруулна. Дахин ус хийж бохирын савыг зайлна.
  • Бохирын савыг цэнэглэнэ. 

Анхаарах зүйлс:

  • Бохирын саванд ариун цэврийн хэрэглэл, элдэв хоол хүнс, хаягдал хог хийхийг хориглоно.
  • Зуны аагим халуунд бохирын саванд 350-450 мл бохир задлагч, үнэр дарагч бодисыг хийнэ. Шаардлагатай тохиолдолд бодисын хэмжээг нэмж болно. 
  • Био 00-ийн бохирын савыг хэрэглэх үеэд био жорлонг бохир задлагч бодисгүйгээр хэрэглэж болохгүй.

Дагалдах хэрэгсэл:

  • Угаалтуур
  • Агааржуулалтын яндан
  • Эрэгтэй шээлтүүр
  • Толь
  • Хувцасны өлгүүр
  • Ариун цэврийн цаас тогтоогч
№: 652 Төрөл: